Сэлэнгэ аймгийн АН-ын дарга Д.Цогт-Очирыг АН-ын дээд шагнал Чингисийн одонгоор шагналаа. Тэрээр Монгол улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалд манлайлан оролцож, Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д Сэлэнгэ нутгийнхаа ард түмний итгэлийг дааж сонгогдон ажиллаж, олон удаагийн сонгуульд намын нөхдөө манлайлан оролцож ардчиллын үнэт зүйлсийг орон нутагт түгээн, хамгаалан бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга Дониогийн Цогт-Очирыг Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор шагнасан юм. Шагналыг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон журмын нөхөд нь Сэлэнгэ аймагт болсон “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн үеэр гардуулж баяр хүргэлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )