Сар бүр Монгол улсын иргэнд олгож буй 21,000 төгрөгийг иргэд авахдаа тодорхой хэмжээний шимтгэл төлсний эцэст авч байгаа. Тухайлбал “Хадгаламж” банк эх орны хишгийг анх тараахдаа 50 төгрөг суутгаж авдаг байсан бол энэ мөнгө явцын дунд 50 болон 100 төгрөгөөр нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 350 төгрөгийг шимтгэлд авдаг болсон. Тэгвэл тус банк ингэж шимтгэлийн мөнгө хураах ёсгүй гэнэ. Тодруулбал тус банкийг түмэнд үйлчилснийх нь төлөө шимтгэлд нь 100 төгрөгийг төрөөс өгдөг байна. Тэгтэл Тус банкныхан үйлчилгээний хөлс нэрийдлээр нэмж 350 төгрөгийн шимтгэл авч байсныг болиулан суутгасан мөнгийг эргүүлэн олгох санал яригдаж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл тус банк шимтгэл авч байгаа нь буруу, тэр мөнгийг буцаан олгоно гэж Нийгмийн бодлого боловсрол,соёл шинжлэх ухааны байнгын хорооноос мэдээлэл хийлээ.
Тус банк ингэж давхардсан шимтгэл авснаар сардаа 10 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байсан бөгөөд үүнийг таслан зогсоохоор анхаарал хандуулан ажиллахаа төрийн эрх баригчид мэдэгдэж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )