Агаарын бохирдлоороо эхний гуравт жагсдаг нийслэл хотынхон маань жил бүр машингүй өдөр хэмээх арга хэмжээг зохион байгуулах болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэ жилийн машингүй өдрийг энэ амралтын өдөр буюу өнөөдөр зохион байгуулахаар болсон байна. Машингүй өдөр зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл буюу Энхтайвны өргөн чөлөөг хаах бөгөөд энэ арга хэмжээ 10-18 цагийн хооронд үргэлжлэх ажээ.
Статистикийн мэдээгээр дэлхий дээр нэг минутад нэг шинэ машин үйлдвэрээс гардаг бол зам тээврийн ослын улмаас 3000 орчим хүн амь үрэгдэж байгаа.
Машингүй өдрийг хамгийн анх 1998 онд Франц улсад тэмдэглэж байжээ. 2001 он гэхэд энэ хөдөлгөөнд дэлхийн 35 орны мянга гаруй хот нэгдсэн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )