Дуулахаа болиод удаж байгаа ч МУГЖ хэмээх хүндтэй төрийн шагнал авсан бизнес хатагтай Т.Баясгалан сүүлийн үед ажил дээрээ эрс шинэчлэл хийжээ. Мэдээж хэрэг энэ нь ашиг сонирхлын үүднээс хийсэн өөрчлөлтүүд. Тодруулбал тэрээр өөрийн удирддаг “Эх орон” орон телевизийн удирдлагыг ажлаа сайн хийсэнгүй, сүүлийн үед тогтмол орлогогүй ажилласан гэж үзэн, халж сольсон. Ингэхдээ тус телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Хишигсүрэнтэйгээ ам мурийж, хонь чоно болтлоо нэгнээ үзэхээ байсан юм байх. Улмаар С.Хишигсүрэнгийн суудлыг та бидэнд зохиолч гэдгээрээ танил болсон Галааридид өгсөн байна. Зохиолч эрхэм энэ суудалд удаан суухгүй. Өөрөөр хэлбэл түр зуур энэ албыг хашиж байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй МУГЖ маань өөрийн "Эх орон" телевизийг "Ажнай" Бат-Эрдэнэд чамгүй өндөр үнээр зарсан байна. Харин худалдан авсан эзэд нь үйл ажиллагааг нь жигдрүүлэхээс “эмээж” байгаа ажээ. Учир нь тус телевизийн удирдлага ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлдөггүй байсан нь их хэмжээний өрийн хуримтлал үүссэн гэж дотор нь ажиллаж байгаа хүмүүс мэдээлж байсан. Энэ мэт олон шалтгааны улмаас “Эх орон” телевизийн шинэ эзэд эзэмшилдээ “гар хүрч” зүрхлэхгүй байна.
Бизнес хатагтайн дараагийн хийсэн эрс өөрчлөлт бол кино урлаг. Кино урлагийн анхны бүтээл нь зардлаасаа хэд дахин ашиг олсон болохоор өөрийнхөө бие, сэтгэлийг кино урлагт эргэлт буцалгүйгээр зориулахаар шийджээ. Одоо тэрээр олон ангит кино болон бүрэн хэмжээний уран сайхны кинон дээр зэрэг ажиллан, зарим асуудалд нөхрөөсөө туслалцаа авч байгаа талаар түүний ойрын эх сурвалжууд мэдээлж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )