Өчигдөр Ногоон намынхан хэвлэлийн хурал хийж, УИХ-ын гишүүн Д.Энхбат, С.Оюун нарыг хууль ёсоо уландаа гишгэлээ хэмээн дахин мэдэгдлээ. Саяхнаас Д.Энхбат ИЗ-НН-ын дарга гэдгээ батлахын тулд “200 мянган захидал” гэх аян зохион байгуулж эхэлсэнд хуучин андууд нь дургүйцэж байгаа ажээ. Мөн МНН-ын тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж буйг Улс төрийн намын тухай хуулийн 3.2 -т заасан “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Иймээс МНН нь 1990 онд Дээд шүүхэд Монголын Ногоон Нам гэсэн нэрээрээ бүртгэлтэй хэвээрээ гэдгийг тус намынхан энэ удаа дахин сануулав. Түүнчлэн Д.Энхбат нь МНН 2007 оны 11-р сарын 17-ны өдөр хуралдсан МНН -ын VI Их хуралд Иргэний холбооны гишүүд болон Датаком компаний ажилчдаас бүрдсэн 50 орчим хүнийг дагуулан орж ирээд гишүүний батлах гардуулан, улмаар уг хурлаар МНН -ын дарга болсон нь учир дутагдалтай гэж өрх тусгаар болсон нөхөд нь шүүмжилж байв.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )