Монголд сууж байсан дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй дэр нэгтгэж үрийн зулай үнэрлээд байгаа хийлч Дээгий хувийн амьдралаа тун ч их нууцалдаг. Тэгэх тусам олны сонирхлыг татдаг ч Дээгий уран бүтээлээрээ ил байж хувийн амьдралаа оньсого шиг байлгах дуртай нэгэн. Ээж болсоноосоо хойш өөрийгөө л боддог байсан өмнөх амьдрал нь төгсгөл болж улам зөөлөрч байгаа хийлч бүсгүй маань “Хүн дандаа хоёр дахь хувилбарыг бодож явах ёстой” хэмээн бодож явдгаа ч нуусангүй. Уран бүтээлч хүн улаан фэнтэйгээ суух хэрэгтэй гэсэн үзэл нь амьдралд нь биелэлээ олсон Дээгий “Хайрыг амьдралд нэг л тохиолддог зүйл” хэмээн бодож явдаг гэсэн. “Тэгвэл та тэр ганцхан хайртайгаа учирсан уу “гэсэн сэтгүүлчийн асуултанд “Амьдралд ганцхан тохиох хайртайгаа учирсанаа мэдэхгүй байна. Тэр хайртайгаа учирчихсан гэвэл тэрнээс илүү юм байгаа ч юм шиг санагдаад байгаа. Учраагүй гэхээр ханийгаа гомдоочих байх” хэмээн хариулжээ. Юутай ч хийлийн яруу эгшгээр хүмүүний сэтгэлийг хөглөж зүрх догдлуулдаг хөгжимчин бүсгүй жинхэнэ хайртайгаа учирсан гэдэгтэй эргэлзэж явдаг бололтой.
М.Гэрэлцэцэг.
Сэтгэгдэл ( 0 )