Энэ сарын 22-нд бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 06

Удахгүй Улаанбаатар хот байгуулагдсаны 372 жилийн түүхт ой болох билээ. Ойг угтаж олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь  бүх нийтийн цэвэрлэгээ юм. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх албан газар аж ахуйн нэгж энэ сарын 22-нд цэвэрлэгээ хийхээр болсон байна. Энэ өдөр иргэд өөрийн амьдарч байгаа газрын ойр орчимд цэвэрлэгээ хийх бөгөөд энэхүү шийдвэрийг нийслэлийн удирдлага үүрэг болгосон юм.  
Заавал энэ сарын 22-нд гэлтгүй хуваарь гарган наана нь цэвэрлэгээ хийж болохыг анхааруулсан бөгөөд  зарим дүүрэг бүх нийтийн цэвэрлэгээг эхлүүлээд  байна. Тухайлбал Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасаг, Халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран дүүргийн замын тэмдэг тэмдэглэгээ, хайс, хашлагуудыг угааж цэвэрлэж эхэлжээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top