Гаалийн дарга нар солигдлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 06

Авилгаас урьдчилан сэргийлэх зорилгоор  хоёр жил тутам “хурган” дарга нарын байрыг сэлгэдэг заншил тогтоод байгаа билээ. Энэ жилийн  хувьд Гаалийн хурган дарга нарын байр сууриа солих ээлж ирсэн бөгөөд өөрчлөлт хийгдсэн байна.  Тодруулбал  ГЕГ-ийн Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Довчинсүрэнг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын даргаар, тус газрын дарга Ч.Энхтуяаг Олон улсын шуудан илгээмжийн гаалийн хорооны даргаар, тус хорооны дарга Н.Батцэнгэлийг Шивээхүрэн дэх Гаалийн газрын даргаар томилжээ.  Энэ  томилгооны дүнд Замын-Үүдэд орлогч болон ГЕГ-т хэлтсийн даргын суудал эзэнгүй байгаа юм.
Мөн  Гашуунсухайтын Гаалийн дарга П.Сүхбаатар, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын орлогч Д.Давуусамбуу нарыг хооронд нь сольж, Замын-Үүд дэх Гаалийн газрын орлогч дарга Б.Мөнхбатыг Шивээхүрэнд орлогчоор шилжүүлсэн байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top