Зохиолын дууг нэгэн хэсэг моданд оруулж байсан дуучдын нэг МУГЖ Т.Баясгалан гэдэгтэй маргах хүн үгүй биз. Дуучин болох чин хүсэлтэй залуухан бүсгүй өнөөдрийн нэр алдарт хүрэхийн тулд чамгүй олон зүйлийг золиослосон аж. Т.Баясгалан арван жилээ төгсөөд удаагүй байхдаа хүний хань болж үрийн зулай үнэрлэн ээж болжээ. Хотод ирээд СУИС-д сурч байхад нь нөхөр байнга хардаж, зодож зовоодог байснаас арга буюу анхны нөхрөөсөө салж бяцхан үрээ өнчрүүлсэн аж. Хэдийгээр нөхөр хүүхдээсээ салж нэг хэсэг хэцүү бэрх цагийг туулсан ч оюутны ширээнээсээ од болох зам нь нээгдсэн болохоор өөрийнхөө ирээдүйг бодон анхны нөхөр, хүүхдээ тас нуусан гэдэг. Энэ нууцыг Т.Баясгалан өнөөдөр ч гэсэн сөхөхөөс айдаг. Харин түүний нууц хүүхэд нь аав дээрээ буюу Увс аймагт байдаг бөгөөд өдрөөс өдөрт өсөн торнихын зэрэгцээ ээжээсээ гуйхгүй хэмээн ярьдаг гэнэ.
Увс нутгийнхан нэгэн цагт бэр нь болж явсан дуучин Т. Баясгалан болон хадам ээжийн тулааныг андахгүй юм билээ. Ямар сайндаа л Т.Баясгалангийн дуу явахаар “хөөрхий дээр ирээд хадам ээждээ үхтлээ зодуулж байгаад явсан. Гайгүй л байдаг байхдаа” хэмээн ярилцан суудаг сурагтай.
А. Аюурзана
Сэтгэгдэл ( 1 )
Xudal gvtgex xuulitai shu !\n