Х.Бат-Ялалт намаа бүртгүүлж чадсангүй

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 07

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт өнгөрсөн 7-р сард “Монголын Хүний Төлөө нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдлөө өгөөд байсан билээ. Түүний энэ өргөдлийг өнөөдөр Улсын дээд шүүх хэлэлцээд “Улс төрийн намын тухай” хуулийн  холбогдох заалтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. 
Энэ талаар тус намын дарга Х.Бат-Ялалт улсын дэд шүүхээс намын гишүүдийн нэр бүртгэлд байхгүй, хурлаа хийгээгүй гэсэн үндэслэлээр манай намыг бүртгээгүй. Гэтэл манай нам байгуулсныхаа дараа хурлаа хийсэн.  Манай намыг  зориуд бүртгэхгүй байх санаархал гэж бодож байна.  Бид дахин Дээд шүүхэд хандах болно хэмээн мэдэгдсэн юм. 
А.Баярмаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top