Зун намрын дэлгэр цагаар УИХ-ын гишүүдийн ихэнх нь хөдөөлцгөөсөн. Зарим нь Хяргас нуурын усанд шумбаж, сэлж зугаацсан гэсэн. Харин С.Баяр гишүүн ээжтэйгээ хамт засаг үржүүлэх, нутагшуулах, агнах, ашиглах томоохон төсөл дээр ажиллаад тун завгүй байжээ. Түүний ээж Дулмаа Монголдоо төдийгүй Азид дээгүүрт орох загас судлаач юм. Завхан, Хөвсгөлийн гол, нууруудад 1970-аад оноос хойш загас нутагшуулж байв. Зах зээлийн өнөө цагт загасны аж ахуй хөгжүүлэх нь тун чухал. Хүн амын хүнсний хэрэгцээг эрүүл, цэвэр хүнсээр хангахад засаг нэн тустай. Иймээс С.Баяр ээжтэйгээ хамтран томоохон төсөл боловсруулсан байна. Тэгээд 1980-аад оны эхээр залуухан офицер байхдаа ээжийгээ даган очиж байсан Завхан аймгийн нутаг дахь Улаагчны хар нуурын эрэг дээр хэд хоножээ. Тэнд ээжийнх нь нутагшуулсан загас үржиж үр шимээ өгч байгаа аж. Загас хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь ч эндхийн загаснууд багагүй хувь нэмэр болох бололтой. Ийнхүү залуу цагийн хоббидоо хөтлөгдөн С.Баяр загасчин болжээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )