Замын цагдаагийн С.Энхтөрд орос охидууд үхэн хатан дурладаг

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 08

ЗЦГ-ын аливаа мэдээллийг цэнхэр дэлгэцээр байнга мэдээлдэг  С.Энхтөр дэд хурандааг танихгүй хүн  ховор. Тэрээр 80-аад оны дундуур ОХУ-ын цэргийн инженерийн сургуулийг  дүүргэж хойно зургаан жил суралцсан. Оюутан байхад  нь нүд хөмсөг болсон царайлаг залуу хэмээн орос охидууд үхэн хатан дурладаг байжээ.  Дэд хурандаа маань ч орос охид романтик,  хайр дурлалын түүхийг роман болтол өрнүүлж чаддаг нээлттэй охидууд хэмээн дурсан ярьдаг юм билээ. Төгсөөд ирсэнийх нь дараа түүнд дурласан орос бүсгүйчүүдээс дөрвөн хуруу зузаан захидал ирсэн гэдэг. Тэрээр одоо  хайрын захидлуудаа  хааяа нэг эргүүлж тойруулан харж залуу насаа дурсдаг аж.   Одоо ч гэсэн аялал жуулчлалаар ирсэн орос бүсгүйчүүд асууж сураглаад сүрхий байдаг  гэнэ шүү.  
М.Гэрэлцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top