Авьяаслаг адтай жүжигчин Батаа өөртэйгээ ихэр гэмээр ижилхэн эхнэртэйгээ саяхан нижгэр хурим хийсэн. Та ханийхаа юунд нь илүү татагдсан бэ гэсэн сэтгүүлчийн асуултанд “Яг надтай адилхан хүн өөдөөс ширтээд байхад сонирхол таталгүй яах вэ ” хэмээн хөгжилтэй хариулсан жүжигчин залуу маань өөрөө хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг. Тэрээр “Банш” Батаа гэсэн соньхон нэрээ гэр бүлтэй болсноосоо хойш “Хацартынхан” гэж өөрчлөөд байгаа. Та хоёр ингэж бие биеэ өхөөрдөн дуудаж байхаар нэг мөсөн ургийн овгоо “Хацартынхан” болгочихооч гэж ойр дотныхон нь цаашлуулдаг гэнэ шүү.
М.Гэрэлцэцэг.
Сэтгэгдэл ( 0 )