Ц.Шинэбаяр: Монголын төрд маш том зомби байна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 10

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг   МАХН гэсэн хуучин нэрээ авч  үлдэхэд  чамгүй хүчин зүтгэсэн Ц.Шинэбаяр гишүүн төд удалгүй өрх тусгаарлан "Хамуг Монгол" нам байгуулсан билээ. Сүүлийн үед тэрээр өөрийнхөө санасан бодсоноо  Фэйсбүүкээрээ дамжуулан олон нийтэд хүргэх болсон. УИХ-ын гишүүн маань энэ удаад их л учир битүүлэг нэгэн  статусыг  өөрийн Фэйсбүүктээ  бичиж үлдээжээ. “МАХН-аас яагаад гарсан юм бэ? гэж их олон хүн асуух юм. Асуудал байсан, тэр бүхнийг нуршаад яахав. Нэг л зүйл хэлье.  Монголын улс төрд өнөөдөр маш том нэг Зомби байгааг та нар овог, нэртэй нь мэдэж байгаа. Зомби зөвхөн цус ууж, хүн идэх л зорилготой байдаг юм.” гэж бичжээ. Ц.Шинэбаяр гишүүний хэлсэн  Монголын улс төрийн зомби хэн бэ гэсэн таавар олны дунд үлдэв бололтой.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top