Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-Нэр бүхий гишүүд 57-р тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол босно, ард түмэнтэйгээ нэгдэнэ гэлээ. Та энэ талаараа тодруулахгүй юу?
-ҮАБЗ-ийн мэдэгдэл гаргасан уулзалтыг хуйвалдаан юмуу юу байсан гэдгийг ойлгохгүй байна. 57-р тогтоолыг Засгийн газар биелүүлэх нь үндэсний аюулгүй байдал зөрчих гээд байгаа ч юм шиг, сонгуулийн шоу ч юм шиг. Нөгөө талаас Айвенхоу майнзын хувьцааны үнийг нь буулгаад байгаа ч юм шиг, зэсийн үнийг нь буулгаад байгаа ч юм шиг байдал бий болчихоод байна. ҮАБЗ-ийг хүндлэлгүй яахав. Гэхдээ ёс ёмбогор, төр төмбөгөр гэж үг байдаг даа. Хууль тогтоодог дээд байгууллага, гүйцэтгэх засаглал, төрийн тэргүүн нь замбараагүй уулзаад байх нь “хонины найр” шиг юм болоход хүргээд байна шүү дээ. Гэхдээ шүүмжлээд байгаа юм биш л дээ. Хуулийг дээдэлж, 57-р тогтоол хэрэгжсэнээр Монгол улсын эрх ашиг бодит утгаараа хэрэгжинэ гэсэн итгэл, үзэл баримтлал дүүрэн байгаа. Өөрийн баялагтай байж, өдрөөс өдөрт өр нь нэмэгдээд явдаг нь ч яаж байгаа юм. Олжлон улсын хөрөнгийн бирж дээр Айвенхо майнз компанийн үнэлгээ хийгдэж, хувьцаа нь өсч, буурч, янз бүр болж байна. Гэхдээ А лицензийг эзэмшигч компани 49,5 хувиа 3,6 тэрбум доллараар Рио Тинто компанид зараад тийм хэмжээний хөрөнгөтэй болчихоод байж байна. Харин Монгол улс 1 тэрбум долларын өрөнд орчихоод явж байна. Монгол улс өөрийнхөө баялгийг өөрөө худалдаж аваад явж байна шүү дээ.
-Хөрөнгө оруулагч оруулсан хөрөнгөө хэдхэн жилийн дотор нөхчихөөр байгаа гэх үндэслэлийг тавьжээ. Энэ ямар тооцоон дээр үндэслэлсэн бэ?
-Тиймээ. 57-р тогтоол чинь ерөөсөө тэрийг чинь л хэлээд байгаа юм. Нэгдүгээрт Монголын төрийн эзэмших 34 хувиа шууд ав гэж заасан. Гэтэл өнөөдөр бид худалдаж авч байна. Хөрөнгө оруулалт өсөх юм бол Монголын талын 34 хувиа худалдаж авах үнэ өсөөд л байна гэсэн үг. 2-р заалт нь энэ гэрээг МУ-ын хүчинтэй мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хий гэсэн. Үндсэн хуулинд ашигт малтмал ард түмний баялаг гэж заасан. Түүнийгээ үнэлэхгүйгээр бид өөрийнхөө 34 хувийг худалдаж аваад л явж байна. Манай лицензээр босгосон мөнгийг нь бид 12 хувийн хүүтэй зээлээд л сууж байдаг. Иймэрхүү юм яривал их юм бий. 3-р заалт бол ойлгомжтой шүү дээ...
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу....
Сэтгэгдэл ( 0 )