Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Сонгогчийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох техник хэрэгслийг судалж улмаар сонгох талаар Ажлын хэсгийн бэлтгэсэн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, сонгуулийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох ажлыг автоматжуулахад БНСУ-ын “Miru Data System” компанид үйлдвэрлэсэн сонгогчийн бүртгэлийн машин, АНУ-ын “ ES&S” компанид үйлдвэрлэсэн санал авах, тоолох DS200 машиныг авч ашиглах тухай Ажлын хэсгийн санал дүгнэлтийг зөвшөөрч уг шийдвэрээ УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын Хороонд танилцуулахаар болов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )