Телевизийн шилдэг зураглаачдыг шалгаруулах “Алмаз” наадам удахгүй болно

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 10

 2007 оноос эхлэн  телевизийн шилдэг зураглаачдыг шалгаруулсаар ирсэн “ Алмаз ” наадам тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.  Энэ жилийн наадамд:
1.    Мэдээ сурвалжлагын шилдэг зураглаач
2.    Баримтат киноны шилдэг зураглаач
3.    Уран сайхны шилдэг зураглаач
4.    Чөлөөт сэдэв зохиомжийн шилдэг зураглаач
5.    Оюутны шилдэг бүтээл
6.    Гар утсаар авсан шилдэг бүтээл гэсэн номинациудад  шилдэгийг шалгаруулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Алмаз наадам нь Монголын төдийгүй хөрш орнуудын зураглаачид,  мөн энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуусын өмнө нээлттэй байдгаараа давуу талтай. Энэ жил тэмцээн 8.000.000 төгрөгийн шагналын сантайгаар зохиогдож байгаа юм. Наадамд уншигч та ч оролцох боломжтой бөгөөд наадмын материалыг 2011 оны 10-р сарын 14-ны өдрийг хүртэл хүлээн авах ажээ.  Наадамд оролцогч нь материалаа   DVD буюу AVI Файлаар Ntv телевиз  “Алмаз 2011” наадамд гэсэн хаягаар  ирүүлэх буюу өөрийн биеэр хүргэж өгөх ажээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top