Реппер Gee арван жилээ төгсөх гэж долоон сургууль дамжжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 11

Нүүдэлчин Монгол гэдэг үг реппер Gee-ийн амьдралд утгаараа хэрэгжсэн байна. Тэрээр өөрийнхөө facebook намтарт энэ талаар оруулжээ.  Нийслэлийн III  төрөхөд төрсөн тэрээр  1,2-р ангиа Өвөрхангай аймагт төгссөн гэнэ.  Учир нь  бага байхдаа тэрээр аавыгаа дагаж Өвөрхангай аймгийн 256-р цэргийн анги руу нүүсэн аж. Улмаар 1992 онд хотод эргэн ирж 3-р ангиа 53-р сургуульд, 4-р ангиа 44-р сургуульд, 5-р ангиа Монгол 3-р сургуульд, 6-р ангиа 80-р -р сургуульд, 7,8-р ангиа 36-р сургуульд, 9,10-р ангиа 81-р сургуульд тус тус суралцаж төгссөн байна.  Сэтгүүлч, зураглаач мэргэжилтэй тэрээр үндсэн мэргэжлээрээ бус 1999 оноос сонирхож эхэлсэн хип хопдоо үнэнч байхаар шийдсэн бөгөөд энэ сонголтдоо харамсдаггүй ажээ. 

Хэрвээ арван жилийн ангийнхан нь уулзах юм бол реппер маань олон уулзалатад явах нь ээ. Ихэнх нь хотод болох ч хөдөө орон нутгийн ангийн уулзалт ч "бэрх" юм болох нь ээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top