Улаанбаатар хот үүсэж хөгжсөний 372 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлд биеийн тамир, спортын чиглэлээр зохион байгуулж байгаа ажлуудыг олон нийтэд танилцуулах, биеийн тамир, спортыг түгээн сурталчлах, олон нийтэд хүртээл болгоход гол зорилгоор нийслэл, дүүргүүдийн биеийн тамир спортын байгууллагууд хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал дүүрэг бүрийн спорт хороодоос биеийн тамир, спортын чиглэлийн гарын авлага тараах материалыг бэлтгэн гаргаж иргэд олон нийтэд хүргэж заавар зөвлөгөө өгөх, нийтийн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх “ Бидний оролцоо” санал асуулга авах, телевиз, радио болон бусад хэвлэл мэдээллээр өргөн дэлгэр сурталчлах ажлуудыг зохион байгуулах ажээ. Дээрх арга хэмжээг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодтой хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээ маргааш 10.00 цагаас 17.00 цаг хүртэл явагдах юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )