“МАК”-ийн Н.Номтойбаяр хэнийг эрхлүүлэхээ шийдэж чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 11

Ирэх жилийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа бизнесмен, Монголын  тэргүүн баячуудын нэг Нямтайширын ганц хүү Номтойбаяр. МАН-ын бага хурлын гишүүн тэрээр өөрийн хүсэлтээр Дорнод аймгаас нэр дэвших бодолтой байсан. Улмаар тус аймгийн дарга нараас эхлээд иргэдийг  “эрхлүүлж” чамгүй мөнгө зарцуулсан гэдгийг Дорнодоор овоглодог улс ярьдаг. Харин түүнийг намаас нь Дорнодод бус, Сэлэнгэ аймагт нэр дэвшүүлэх санал гаргажээ. Учир нь Сэлэнгэ аймгаас гарсан О.Чулуунбат, Д.Дондог нарын  улс төрч ах нар  “найдлага” тасалж,  намын нэр баасдсан. Харин намын нэрийг цэвэрлэх хүнээр нь Н.Номтойбаяр тодорсон гэнэ.  Өөрөөр хэлбэл, мөнгийг олсон шигээ үрдэг эрхмийг аавынхаа төрсөн нутагт ихийг хийнэ гэж МАН-ынхан үздэг аж.

Н.Номтойбаяр залуу улс төрч хүний хувьд туршлага дутаж, Сэлэнгэ, Дорнодчуудын алийг нь эрхүүлэхээ шийдэж чадахгүй  явна. Ямар сайндаа л хаана нь тэмдэглэлт баяр, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Тэр бүхнийг нь сайтар бодон шийдвэр гарган, хөрөнгө зарж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top