“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 38 дахь дугаарын тойм

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 12

Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхтгэлийн шинэ дугаарт 2012 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын тэмцээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.Тогтоолын дагуу ирэх онд “Чингис хаан-2012” жудо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээн, Азийн аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын тэмцээн, Азийн залуучуудын сагсан бөмбөгийн тэмцээн зэргийг манай улсад зохион байгуулахаар байна.
Мөн эмхтгэлд зарим тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв.
 2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчийн сургалтын төлбөрт 491.960 төгрөгийг 2012 оны 1 дүгээр сараас тооцож олгоход шаардагдах зардлыг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасан  Засгийн газрын 245 тоот тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэллээ.
“Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолоор “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллыг барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт-импорт банкинд 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг өөрийн нэрийн өмнөөс 12 жилийн хугацаатай гаргахыг Монгол Улсын Хөгжлийн банк /Ч.Хашчулуун/-нд зөвшөөрсөн байна.
  “Шүлхий өвчнөөр эрүүл-вакцин хэрэглэдэггүй бүс, хяналтын бүс, шүлхий өвчнөөр тайван-вакцин хэрэглэдэг бүс тогтоох, уг бүсүүдэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журмыг  Засгийн газрын тогтоолоор баталжээ. Энэхүү журмыг бүрэн эхээр нь нийтэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top