Газрын наймаа хийж “хөлгүй” баяжсан “Мон-Уран”-ы Б.Наранхүү хөдлөх бүртээ ашиг гаргахыг эрмэлздэг нэгэн. Тэрээр сүүлийн үед газрын наймааны хажуугаар автомашины наймаа сонирхох болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, тэрээр Боинг онгоцоор дөрвөн ширхэг Роллс Ройс машин оруулж ирэн элэг нэгтнүүддээ заржээ. Тансаг хэрэглээг илтгэдэг энэхүү тансаг машиныг тээвэрлэхэд Б.Наранхүү 80,000 ам,доллар зарсан бөгөөд нэг бүрийг нь 500,000 ам.доллараар зарсан гэнэ. Энэ нь түүнд чамгүй ашиг оруулсан бөгөөд энэ салбарт хүч үзэхээр шийдээд байгаа юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )