“МАК”-ийн Б.Нямтайшир хүү, охинтой бөгөөд тэднийгээ аль болох ухаантай эрхлүүлэхийг хичээдэг нэгэн. Тиймдээ ч охиндоо хань ижил сонгох гэж чамгүй ажил болж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл тэрээр өөрийн эртний анд Даваагийн хүү Цолмонг охинд нь тохирох угсаа гаралтай, мэдлэг боловсролтой гэж олны дундаас сонгосон. Улмаар “MCS”-д ажиллаж байсан Д.Цолмонд одоо ажиллаж байгаагаас чинь хоёр дахин их цалин өгье, манайд ор гэж өөртөө “урвуулсан” байдаг. Нэгэнт өөртөө урвуулж чадсан болохоор охинтойгоо дотносуулах бүхий л төрлийн арга, чарга хэрэглэж байж нэг гэрт оруулж дөнгөсөн түүх бий. Багын андтайгаа худ ураг болсон Б.Нямтайшир охиныхоо хуримыг Хэрлэнгийн хээр талд байрлах жуулчны баазад хөл хөдөлгөөн ихтэй хийсэн бөгөөд хуримд 400 саяыг зарлагадсан билээ. Харамсалтай нь 400 саяар хуримласан хосын амьдрал дөрөвхөн жилийн настай байжээ. Өнөөдөр хосууд тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ талаар ам ангайхгүй байхыг ажилчдадаа Б .Нямтайшир захирал хатуу сануулсан байна.
Хосуудын салсан шалтгааныг янз бүрээр ярьж байгаа бөгөөд “хэргийн эзэн” Н.Цэлмүүн байсан гэдгийг ойр тойрныхон нь мэдээлж байсан юм. Б.Цэлмүүн хувьд охинтойгоо амьдарч, ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа бол Д.Цолмон хувийн бизнес эхлүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Ок