“Зууны манлай” дуучин Б.Сарантуяаг ажил амьдралын алинд ч нуруу хотойхгүй явдаг бардам эмэгтэй гэлцдэг. Гэвч тэрээр солиортлоо дурласан дурлалынхаа өмнө бардам зангаа гээдэг бололтой. Нас нэлээн хэвийсэн хойноо Хөвсгөл нутгийн бизнесмэн Отгон-Очир хэмээх залуутай амрагийн холбоо үүсгэн оройтсон дурлалын гэрч болсон охин үртэй болсон билээ. Хайртай залуугаа дэргэдээ байлгахын тулд хавийн хүнд муугаараа дуудуулж сууснаас ганцаараа явсан нь дээр хэмээн сэтгэлээ хатамжлан салж “Тэр намайг дурсдаг болов уу” хэмээн дуугаа охиныхоо эцэгт зориулан дуулснаар хожуухан учирсан дурлалын түүхээ төгсгөсөн гэдэг. Гэвч хүслээр болдоггүй хайрын учигт нэгэнтээ орооцолдсон поп хатагтай маань нууцхан сэтгэлээ барьж дийлэлгүй өнгөрсөн зун Хөвсгөл далайн эрэг дээр сар гаран амрахдаа экс амрагтайгаа уулзсан гэнэ. Нутагт нь ирчихээд бүр гэрээс нь, эхнэрийнх нь өврөөс хайртай залуугаа хулгайлж чадсанаараа поп хатагтайд цаад хүний амьдрал падлийгүй гэдгийг илчиллээ. Поп хатагтай хувьд “Нүгэл гэж нүглээс айсангүй дээ хө, Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа хө ” гэж дуунд гардаг бүхэн биелэлээ олсон бололтой.
М.Гэрэлцэцэг
Сэтгэгдэл ( 0 )