Мэргэжлийн театрын урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулж "Соёлын орон зай ба мэргэжлийн театрын урлагийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр 09.00 цагт Улсын драмын эрдмийн театр болон Хүүхэлдэйн театрт болох аж.
Мөн хошин урлагийн уран бүтээлчид театрынхаа ойд зориулан нэгдсэн тоглолт хийхээр болсон байна. Аравдугаар сарын 14-нд хошин урлагийн мастеруудын нэгдсэн тоглолт "UB Palace"-ын концертын их танхимд болно. Тоглолтод "Өнгөт инээд", "X түц", "Шинэ үе", "Эрхэм элч", "DOZ энтертайнмент" оролцохоос гадна Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Г.Равдан, Л.Чаминчулуун, Б.Батзаяа, жүжигчин Чапи, Суурь нарын уран бүтээлчид оролцох ажээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )