Элэгний өвчлөлтэй тэмцэхэд Сингапурын эмч нар манай улсад туслахаар болжээ. Улаанбаатарт айлчилж байгаа Элэгний халдварт өвчин судлалын Азийн төвийн дэд ерөнхийлөгч Тан Кай Чаны үзэж буйгаар эхний ээлжинд энэ чиглэлийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, цаашид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн элэгний эмнэлгийг Улаанбаатарт байгуулах талаар судалж байгаа юм байна. Хавдар судлалын үндэсний төвд жилд 4400 хавдрын тохиолдол бүртгэгддэгээс 70 гаруй хувь нь хожуу шатандаа илэрдэг учир эмчлэгдэх нь бага байдаг аж. Элэгний В,С вирус нь халдвараар дамждаг учир тус улсын эрүүл мэндийн байгууллагууд тоног техөөрөмжийн ариутгалыг маш сайн хийдгээс гадна эхийн хэвлийд байгаа урагт ямар нэгэн вирус халдахгүй байх бүхий л арга хэмжээг авч ажилладаг байна.
Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )