Сүүлийн нам гүм байж, хэл ам, хэрүүл тэмцлээс хол байсан Л.Гүндалай гишүүн өчигдөр "өнөөх" зангаа гаргажээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлын үеэр эрхэм гишүүн үг хэлж байж. Гэтэл түүнд "Минут дууслаа" хэмээн сануулсан байнгын хо-рооны даргыг "Чи юм мэдцэг болчихоод хүнд шаардлага тавь. Чамайг бодвол би ажлаа мэддэг хүн" гэж омогджээ. Үүгээр зогссонгүй Газрын тухай багц хуулийн төсөлтэй холбоотой асуултад хариулт өгч байсан Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдыг ч Л.Гүндалай гишүүн зүгээр өнгөрөөгөөгүй гэнэ. Х.Баттулга сайд "Л.Гүндалай гишүүн ээ, та эхлээд хуулийн төслөө уншчих. Нэг хуудсыг нь ч уншиж үзээгүй байж худлаа битгий ярь" гэж хэлсэн аж. Харин үүнийх нь хариуд УИХ-ын гишүүн Л.Гүндалай "Хариулбал хариул, хариулахгүй бол боль, п... минь. Олон юм хуцаад байх чинь хөгийн муу п... чинь" хэмээсэн байна. Түүний уурыг хүргэсэн хүн зүгээр өнгөрөхгүй нь бололтой.
Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )