Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, Монголын талын эзэмших хувийг 50 хувьд хүргэх шаардлагыг Засгийн газарт тавьж буй 20 гишүүний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу юм. Харин "Шаардлага хүлээж аваагүй Засгийн газарт огцрох шаардлага тавина" гэсэн яриа гарах үеэр түүнийг болон Д.Балдан-Очир тэмцэгчдийн жагсаалтаас нэрээ татсан гэх яриа гарч эхэлсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаас энэ талаар тодруулахад "Би 20 гишүүний нэг хэвээр байгаа. Хэрвээ миний нэрийг хасчихаагүй бол шүү дээ" гэв. Дашрамд дурьдахад, "тэмцэгч" гишүүдийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалж, ярих зүйлийг нь чиглүүлж байгаа гэнэ шүү.
Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )