МАХН-ын намын дарга Н.Энхбаяр жижиг намуудыг ивээлдээ авахаар шийджээ. Энэ нь түүний УИХ-ын 2012 оны сонгуульд амжилт гаргах төлөвлөгөөний нэг аж. МАХН болон МҮАН ирэх сонгуульд хамтарч оролцохоор болсон. Улмаар хоёр намын гишүүд ямар тактикаар сонгуульд орол-цохоо уржигдар ярилцсан юм. Тэгвэл МАХН-ын удирдах ажилтны их хурал өчигдөр бол-сон байна. Энэ үеэрээ УИХ-ын 2012 оны сонгууль хэрхэн оролцохоос гадна Хүний төлөө намынхантай уулзаж, тэднийг эгнээндээ нэгтгэх талаар зөв-лөлдсөн гэнэ. Хүний төлөө намын хувьд өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхэд бүртгүүлэх тухай материалаа өгсөн ч хү-лээж аваагүй билээ. Харин МАХН-д нам нэгтгэж л байвал бүртгэлтэй, бүртгэлгүй нь хамаагүй бололтой.
Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )