Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 13

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Энэхүү баримт бичиг батлагдсанаар мэдээлэл шуудан харилцаа холбоо, технологийг эрчимтэй хөгжүүлж, мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгоход ихээхэн түлхэц болох юм.

Тус салбар нь нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд хамгийн хурдан, эрсдэл багатайгаар шилжин, шинэчлэгдэж байгаа салбарын нэг юм. 2000 оноос хойших 10 жилийн хугацаанд хөдөө орон нутагт шилэн кабелын сүлжээ байгуулсны дүнд өнөөдөр манай улсын бус аймаг, сумын төв суурингууд газрын болон хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбогдох боломжоор хангагдаад байна.

Мөн Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2002 онд 235 мянга байсан бол өнөөдрийн байдлаар 2 сая 500 мянгад хүрч хөдөлгөөнт холбооны нэвтрэлтийн түвшин 90,3 хувь байгаа нь хөгжиж буй орнуудын болон дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top