Агнуур зохион байгуулалт хийх журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж тогтоол гаргахаар болов.
Энэхүү журам батлагдсанаар орон нутагт агнуурын бус нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, зөвхөн эрх бүхий байгууллагаас баталсан агнуурын бус нутагт агналт хийдэг байх, улмаар агнуурын бус нутгийг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, иргэнд эзэмшүүлснээр ашиглагч нь хамгаалагч байх зарим амьдралд бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэх зэрэг байгаль хамгааллын ач холбогдолтой гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )