Женев хотноо 2008 онд хуралдсан Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар хэлэлцэж баталсан “Дэлхийн шуудан холбооны дүрмийн наймдугаар нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
Хуулийн төсөл батлагдсанаар шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник,технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )