Концессын жагсаалтад өөрчлөлт оруулахаар болов

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 13

“Концессын зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д  Улаанбаатарын дулааны 5 дугаар цахилгаан станц болон Дорнодын дулааны  цахилгаан станц  барихтай холбоотойгоор өөрчлөлт оруулахаар боллоо. 

Ингэснээр Улаанбаатар хотын өсөн  нэмэгдэж байгаа дулааны болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор цахилгаан дулааны 5 дугаар шинэ эх үүсвэрийг ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” зарчмаар олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар хийх болов. 

Харин Дорнод аймгийн хувьд 100 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр барих юм.  

Энэ төслийг хэрэгжүүлэхэд  авто болон төмөр замын дэд бүтэц хөгжсөн,  барилга байгууламж барих нөөц талбайтай, нүүрс болон усны нөөцийн ойрхон байрлалтай,   500 гаруй мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй зэрэг нь  уг төслийн томоохон давуу тал болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top