Агаарын тээвэрлэлтийн тавдугаар эрх эдлэх асуудалд анхаарна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 13


Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр  Монгол улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн дагуу байгуулсан санамж бичгээр тохирсон асуудлаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулга хийлээ.

Хуралдаанаас Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн дагуу 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан санамж бичгийн 1 дэх заалтаар тохиролцсон нислэгийн давтамж болон маршрутын хуваарийн талаар тохиролцсон асуудлуудыг дэмжин баталгаажуулах талаар холбогдох шугамаар ХБНГУ-ын талд мэдэгдэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгалаа.

Европын холбооны гишүүн улсын Засгийн газартай шинээр байгуулах Агаарын харилцааны хэлэлцээр болон байгуулаад байгаа хоёр талын Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу нислэгийг зохицуулах асуудлыг аль болох Монголын талд агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрх эдлэх асуудалд түлхүү анхаарч, ашигтай байх хувилбарыг баримтлан хийж байх нь зүйтэй гэж үзлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top