2011 оны эхний 9 сард Засгийн газрын хуралдааныг 46 удаа ( үүнээс ээлжит хуралдаан 35, ээлжит бус хуралдаан11) зохион байгуулж, нийт 148 цаг 32 минут хуралдсан байна.
Энэ хугацаанд 739 асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, үүнээс 536 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 203 асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн болно.
Засгийн газрын хуралдаанаас 56 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 43 асуудлыг Хууль санаачлагчдад уламжлахаар, 12 асуудлыг УИХ-ын байнгын хороотой зөвшилцөхөөр, 5 асуудлыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 23 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн 37 асуудлыг хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу дахин хэлэлцэхээр хойшлуулжээ. Мөн хугацаанд Засгийн газрын хуралдаанаас 287 тогтоол, Ерөнхий сайдын захирамж 66-г гаргахаар шийдвэрлэснийг зохих журмын дагуу албажуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )