Иргэн Ц.Энхжин Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай мэдээллийг ирүүлсэн билээ. Үүний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )