ХБНГУ-ын Канцлер Монголд ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 13

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр  ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел  өчигдөр орой хүрэлцэн ирлээ.  ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел анх удаа  Монгол улсад айлчилж байгаа бөгөөд түүний энэ айлчлал нь Монгол-Германы уламжлалт, найрсаг харилцааны тод илэрэл юм.  

Энэ сарын 12-13ны өдөр болох энэ удаагийн албан ёсны айлчлалаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой хоёр талын уулзалт хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт бараалхана.

Айлчлалын үеэр хоёр тал иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ашигт малтмал боловсруулах, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцох юм байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top