Өчигдөр олон чухал асуудал саарал ордонд өрнөлөө. Хоёр намын бүлэг сонгуулийнхаа хувилбар дээр тохиролцох торгон агшинд Засгийн газраас бонд гаргаж “Зоос”, “Анод” банкинд зээлүүлсэн мөнгөний эргэн төлөлтийг шалгасан Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Н.Батбаяр, Ц.Сэдванчиг нар хэвлэлийн бага хурал хийлгэв. Тэд “энэ явдал нь төрийн мөнгөөр “Жаст” компанийг тэтгэсэн, төрийн томчуудаас оролцсон, “муухай бизнесийн үнэр” ханхалсан хэрэг боллоо” хэмээн үзэж буйгаа илэрхийлж татвар төлөгчдийн мөнгийг эргүүлж төлөхийг шаардсан юм.
УИХ-н гишүүн О.Чулуунбат “Зоос” банк муудсан нь үнэн. Түүнийг муутгасан гол төсөл бол Олон овоотын төсөл. Хувийн компани ард нь байдаг. “Зоос” банкийг аврахаар Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 95 тэрбум төгрөгийг “Зоос”-д олгосон. Бусад оронд хэрэглэгддэг зарчим бол хэрэв Засгийн газраас аль нэг арилжааны банкинд зээл олговол заавал барьцаа авч нээлттэй зах зээл дээр ил тодоор зарж борлуулдаг. Орлогоор нь төсвийн алдагдлыг хаах хэрэгтэй. Гэтэл манайд лицензийг зарж зээл төлөх бүү хэл, хувийн компанид чимээгүй шилжүүлсэн үйлдэл гарсан. Төсвийн мөнгө хоёр жил гаруй хувийн компанид ашиглагдаж байна гэсэн үг. Энэ бол Монголын түүхэнд өмнө гараагүй тохиолдол. Тиймээс Засгийн газар энэ алдааг залруулж, барьцаагаа даруйхан зах зээл дээр зарж татвар төлөгчдийн мөнгийг эргүүлж төлөх ёстой. Өнөөдөр төсөв хүндрэлтэй байхад нэг хувийн компани 100 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй, түүнийгээ төлөхгүй хойшлуулаад... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )