28:48 хувилбар буюу “Шингэн дуут”-ын сураг алдрах дараагийн парламент

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 13

Эрх баригч намууд сонгуулийн хуулийн тохиролцоонд хүрэх гэж ямх ямхаар урагшилж, хэлэлцээрийн ширээний ард сууж боссоор байна. Хамгийн сүүлд өчигдөр дахин нэг удаа ширээний ард тааралдаж, 28:48 буюу МАН “хүнээ л сонгуулъя” гэдэг өмнө санал болгосон мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоо зүтгүүлээд байсныг АН-ынхан буулт хийн хүлээн авахаар болсон гэнэ. Хоёр намын кадрууд тохиролцоонд нэгэнт хүрсэн хойно галт тэрэг хурдаа авч, нүд ирмэхийн зуур л чуулганы хуралдаан, санал хураалт гэх жижиг асуудлууд өрнөж дуусна. Ингээд бид дахиад жалга довны үзэлтнүүдийг даган багаар бодоход дөрвөн жил ядуухан, ядруухан сажлах хэрэгтэй болох нь.
УИХ-ын 1992 оны сонгуулиас хойш монголчууд дан мажоритар тогтолцоогоор саналаа өгч ирсэн. Өнгөрсөн хугацаанд мажоритар тогтолцоо сайнаасаа муугаа илүү үзүүлсээр ирсний балгаар жалга довны эрх ашгийн төлөө том ярьдаг жижиг гаруудын улс төрчидтэй болсон. Төсвийн мөнгийг том бүтээн байгуулалтад зориулахаасаа илүү тойргийнхоо сургууль, эмнэлгийн дээврийн цоорхойг бөглөж, өөрт нь түлхүү санал өгсөн баг руу авто зам, цахилгааны шугам тавиулах гэж улайрах болсон. Ажлын байр гаргаж байнгын орлоготой залгуулахаасаа өмнө бэлэн мөнгийг тарааж, иргэдээ байнгын асаргаатай бие сул хөхүүл хүүхэд шиг болгож орхисон. Хүүхдийн мөнгийг хасах хэрнээ ямааны ноолуур, тэмээний ноосонд  нөхөн олговор олгоно. Сонгуульд хэн ялахаа мөнгөөр шийднэ. Авлига дэлгэрүүлнэ. Ямар сайндаа “Комиссын бараа, компьютер тараагч”, “76 мулгуу ямаа” гэх сонгодог нэрийг зүүцгээж байхав. Анх л ямаанд мөнгө хуваарилахад нэгэн сэтгүүлч “С.Баярын засгийн үед хүн болж төрснөөс ямаа болж төрсөн дээр” гэдэг дүгнэлтийг... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top