ХБНГУ-ын канцлер хатагтай А.Меркель УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ. Ардчилал, эрх чөлөөг эрхэмлэх хоёр улсын эрмэлзэл ижил байдагт талархаж Монгол улс ардчилсан нийгэм болоод зах зээлийн тогтолцоог сонгосонд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн намрын чуулганаар сонгуулийн тогтолцоогоо шинэчилж, олон түмний төлөөллийг оновчтой хангах тогтолцоог олж авна гэдэгт итгэж буйгаа бас онцлов. Монгол улс байгалийн баялагаараа дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа өнөө үед уул уурхай, эдийн засгийн үр өгөөжийг хүртээхдээ хойч үеэ анхаарч, ирээүй чиглэсэн хөрөнгө оруулахад туслахад ХБНГУ бэлэн байгааг илэрхийллээ. Дэд бүтцийг сайжруулахад тусалж, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээнүүд байгуулан ажиллах болсонд хатагтай А.Меркель нэлээн ач холбогдол өгч байв. Афганистаны хойд хэсгийн аюултай бүсэд Герман, Монголын дайчид энхийг сахиулан ажиллаж байгаад талархахын ялдамд цаазаар авах ялыг халах санал гаргаснаараа Монгол Улс Азид анхдагч болж байгаад талархаж, цаааар авах ялыг бүрмөсөн хална гэдэгт итгэж буйгаа бас хэллээ.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )