ХБНГУ-ын канцлер хатагтай А.Меркель УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр үг хэлж индрээс буусны дараа эрхэм гишүүн Л.Гүндалай гүйн очиж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтдаа явсан хатагтай А.Меркелийг өөр рүүгээ татаж чангаан байж гар барьж нэлээдгүй хоргоолоо. Герман хэлийг хэрхэн эзэмшсэнээ ангийнхандаа гайхуулах ховор боломжийг шүүрээд авсан тэрээр хэсэг ярилцсаны эцэст хатагтай А.Меркелийг тэвэрч аваад үнсэж амжив. Баруун Европын томоохон гүрний канцлер хатагтайтай УИХ-ын танхимд үнсэлцээд авсан төрийн түшээ маань энэхүү уулзалтын торгон агшнаараа ирэх жилийн сонгуулийнхаа нэгэн сурталчилгааг хийхээр дотроо нэгийг бодон ийнхүү хөдөлсөн бололтой. Тэрээр өмнө нь ерөнхийлөгч Ж.Бушийг Монголд айлчлах үеэр бусдаас түрүүлэн алга ташиж нүдэнд нь өртсөнийнхөө ачаар тусгайлан гар барьж зургаа татуулж байсан удаатай. Томоохон гүрний төрийн түшээд ирэхэд нүдэнд нь өртөхийг хоббигоо болгоод байгаа Л.Гүндалай гишүүний дараагийн сюрприз юу байх юм бол доо.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )