ХБНГУ-ын канцлер хатагтай А.Меркель Афганистаны хойд хэсэгт Германы цэргийн командлал дор энхийг сахиулсан монгол дайчдын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар оролцлоо. Хатагтай канцлер дайчдад баяр хүргэж, Германы дайчидтай мөр зэрэгцэн энхийн үйлст зүтгэж байгаад талархал илэрхийлсэн байна.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )