Өчигдөр 16 цагийн үед 100 айлд байрлах “Jobi” худалдааны төвийн арын хашаанд байрлах нэг давхар агуулахын байранд гал гарчээ. Агуулахын хашааны манаач гал гарч буйг мэдмэгцээ Шуурхай бүлгийн 105 дугаарт дуудлага өгсөн байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10 дугаар анги, нэгдүгээр тасгийн найман алба хаагч, хоёр машин, техник хэрэгсэлтэй галыг бүрэн унтраахаар ажиллаж гал газар авахаас сэргийлж чаджээ. Агуулах хувь хүний эзэмшлийнх байсан бөгөөд угаалтуур, жорлонгийн суултуур, банн болон тэдгээрийн дагалдах хэрэгсэл, сантехникийн хэрэгсэл, материал хадгалдагаас гадна барилга, сантехникийн материал бөөнөөр нь оруулж ирэн, дэлгүүрүүдэд нийлүүлдэг байсан аж. Галын шалтгаан болоод хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )