Зүүн хойд Азийн орнуудын хуульчдын форум жил бүр тогтмол зохион байгуулагдаж ирсэн уламжлалтай бөгөөд гурав дахь удаагийн форумыг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Үндэсний Арбитр хамтран 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулахаар боллоо.
Энэ удаагийн форумаар Зүүн Хойд Азийн таван улсын хуульч цугларан “Эдийн засгийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, тэдгээрийн хууль эрх зүйн шийдэл” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг явуулах юм байна.
Форумд бүсийн орнуудын хуульч, өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг фирм, компаний төлөөлөгчдөөс гадна бизнес эрхлэгчид оролцохоор мэдэгдлээ өгөөд байгааг зохион байгуулагчид мэдэгдсэн.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )