Хэдийгээр арван жилийн жаахан хүүхэд байхад манин Ганбууш, хүүхэн Ганбууш гэж чихээ дөжиртөл доромжлуулдаг байсан хэдий ч, түүнээс илүү зовлонг хожим амсана гэдгээ төсөөлөх ч үгүй явлаа. Дөнгөж 18-тай жаахан охин байхдаа “секс машин” болсон байлаа, би. Үнэндээ бол миний бохир ертөнцөд авгай, хүүхэд, хөгшин залуу, дарга, цэрэг, гишүүн, сайд, рок попын одод гээд нийгмийн бүх л давхаргынхан байлаа. Бүгд л надад сэтгэл хангалуун байсан юм. Харин тэд надтай хамт нэг хөнжилд орсныг нь хүмүүс мэдчих вий гэхээс сүнсээ зайлтал айна. Хэдийгээр надад энэ айдас нь доромжлол мэт санагдавч, нэг талаараа хэлэхэд жаргаж байсан юм. Ингэж би байгаль эхээс хариугаа авч байгаа ч юм шиг амьдарч явлаа. Аравдугаар ангиа төгссөний дараа ч би гадаадуудтай наргиж цэнгэж хонодог байлаа. Аав маань Анагаахын сургуульд намайг оруулах гэж зүтгэнэ. Би түүнд нь яснаас дургүй. Магадгүй, хэрвээ би тэр үед аавын үгээр анагаахад орсон бол...
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )