А.Меркелийн хормойноос зүүгдсэн Л.Гүндалай Ц.Элбэгдоржид юм бодуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 14

Германы канцлер хатагтай А.Меркель ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнд зориулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулав. УИХ-ын гишүүд Оюутолгой, сонгуулийн хууль, төсөв гээд улс эх орны амин чухал асуудал хэлэлцэхэд ийм өндөр ирцтэй чуулж байсныг нь санахгүй байна гэхэд хилсдэхгүй л болов уу. Гэтэл дэлхийд нөлөөтэй улс төрч үдлээд мордоход манай улс төрчид хөл алдан гүйлдэж байсан нь хөгийн ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Хүчгүй нь хүчтэйгээ даган намирдаг учиртай хойно яалтай билээ.  
УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс хатагтай А.Меркель үг хэлэн, Монголын ард түмэнтэй мэндчилсэн. Үүгээр хуралдаан өндөрлөж, канцлер А.Меркель УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хамтаар чуулганы танхимаас гарахаар явах замд нь гэнэт УИХ-ын гишүүн Л.Гүндалай гүйн гарч ирж, А.Меркелийн гараас татан өөр рүүгээ анхаарлыг нь хандуулж дөнгөв. Улмаар гар барин инээд алдан ярилцаж, тойроод харж байгаа гишүүдийг “атаархаж байгаа даа” гэж бодож амжсан аятай жуумалзан...

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top