Дашням, Балжинням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр гэрлэх ёслолын ордонд 132 хос гэрлэлтээ бүртгүүлж байгаа юм. Энэ өдрийн хамгийн эхний хуримын ёслол хулгана цаг буюу шөнийн 01:40 цагаас эхлэн үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хосуудын дунд алт, мөнгөн хуримын тов байсангүй. Хамгийн залуу хос нь 1991 оныхон буюу 20 настай залуус хуримаа хийж байгаа юм байна.
Азай буурал, аав ээж, ахан дүүсээс сайн сайхныг хүссэн ерөөл энх мэндийн цэнхэр хадагтай хамт эзэндээ хүрч хуримын зар хотол олныг баясгасан энэ сайхан өдөр шал голомтоо бадрааж буй хосууддаа аз жаргал хүсэн ерөөе.
Сэтгэгдэл ( 0 )