Америкийн иргэн алт, мөнгө хилээр гаргахын завджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 14

Улаанбаатар-Токио чиглэлийн аяллын онгоцоор зорчих гэж байсан АНУ-ын иргэн хилээр алт болон мөнгөний нунтаг бүхий шороо гаргах гэж байсныг гаалийн байцаагчид илэрүүлсэн байна. Тэрээр энэхүү  нунтаг шороог өөрийн биед авч явсан тээшиндээ  тамхинд нуун гаргахыг  завдсан юм. Тодруулбал АНУ-ын иргэний тээшнэс дөрвөн хайрцаг тамхи гарсан бөгөөд тамхи нэг бүрийг  шалгаж үзэхэд амсар нь дарагддаг гялгар уутанд шороо хийсн байжээ. Сорьцын хяналтын албанд тус шороог шалгуулахад алтны 864 сорьц, мөнгөний 146 сорьцтой нунтаг шороо байсныг тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top