Ерөнхий сайд Хенри Рамсфелдтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 14

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Хенри Рамсфельд өнөөдөр уулзлаа. Тэрбээр 2005 онд манай оронд ирж байсан юм. Энэ удаа дахин айлчлан ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлээд, Монгол улс АНУ хоёр нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ. Монгол улс нь энэ бүсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгааг онцлоод төв Азийн бүсээс  ардчилал руу шилжин орж буй улс орнуудад өөрийн туршлагаас хуваалцах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Харин ноён Дональд Хенри Рамсфельд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийллээ.Монгол улс нь Ирак, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгааг сайшаагаад ардчиллыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.Тэрбээр одоо өөрийн нэрээр сан байгуулан ажиллаж байгаа бөгөөдЦагаан ордны солилцооны  хөтөлбөр, Жон Хопкинсийн хүрээлэнгийн төвүүдтэй хамтран  танилцах аяллыг хийж байгаа юм байна. Одоогоор монгол улсаас хоёр хүн уг аялалд  хамрагдааад байгаа ажээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top