Хийлч Дээгийгийн нөхөр салсан ч хөрөнгө хуваахгүй гэж “гүрийж” байна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 15

АНУ-д боловсрол эзэмшиж, сонгодог урлагийг  Монголын ард түмэнд шинэлэг хэлбэрээр хүргэж чадсан хүн бол хийлч Ч.Дэлгэрцэцэг. Түүнийг уран бүтээлээ ид туурвиж явахдаа Саха  Миянатан хэмээх  хөгшин гадаад эрийн цайг чанах болсонд олон залуус эгдүүцэж байсан билээ. Тэдний хамтын амьдрал удаан үргэлжлэхгүй гэж олон ч хүн атаархлын үг чулуудаж байсан нь биеллээ оллоо.  Өөрөөр хэлбэл олон насны зөрүү, элэг, мэргэжил өөр байсан нь хосуудад бэрхшээл болсон бөгөөд энэ нь тэднийг салгахад хүргэсэн бололтой.

Тусдаа амьдраад багагүй хугацаа өнгөрсөн ч ноён Саха Миянатан эхнэр хүүхдэдээ хөрөнгө тасалж  өгөхөөс цааргалж хийлч бүсгүйн тэвчээрийг бараад байгаа гэнэ. Тиймээс хийлч Ч.Дэлгэрцэцэг шүүхэд хандахаар шийджээ.  Ясны эдийн засагч эр өөрийнхөө хөрөнгийг тасалж өгөхгүй удаж байгаа нь цаанаа учиртай гэж олон хүн ярьж байгаа бөгөөд Монголын шүүх хэнийх нь талд шийдэх нь цаг хугацаа шийдэх асуудал болоод байна.

Монгол бүсгүйд түшиг болж чадаагүй Саха Миянатан хэмээх энэ эр Монгол дах дэлхийн банкны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ын гишүүн болжээ. Эдийн засагч мэргэжилтэй, багагүй хөрөнгөтэй гэдгийг ойр тойрныхон нь баталдаг юм билээ.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top